ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ
Сургуулийн эцэг эхчүүдийн санаачилгаар, сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан сурагчид, эцэг эхчүүдийн эрх ашгийг төлөөлөх гишүүнчлэл бүхий нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.
ЗОРИЛГО
Тус сургуульд суралцагчдын Эцэг эх, асран хамгаалагч, багш, сургуулийг холбосон гүүр болж сургуулийн менежментийн болон сургалтын үйл ажиллагааг дэмжих, ирээдүй болсон үр хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд сурч, хүмүүжих орчин нөхцөлийг бий болгох, хүүхдүүдээ боловсролтой, зөв монгол хүн болж төлөвшүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн удирдлагын дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Эцэг, эхийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, хороо зэргээс бүтсэн Ажлын алба удирдан зохион байгуулна. Удирдах зөвлөлийн гишүүд нь бүлэг тус бүрийг нэг хүн төлөөлөх зарчмаар бүлгүүдийн Эцэг эхийн зөвлөлийн дарга нарын санал болгосны дагуу сонгогдсон.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН АЖЛУУДААС ДУРДВАЛ
- Үдийн цайнд хяналт тавих
- Сургуулийн ариун цэврийн өрөөний тохижилт, үнэрийг дарах
- Хүүхдүүдийн ус уух боломжийг нэмэгдүүлэх, усны асуудлыг шийдвэрлэх
- Барилгын үйл явцтай танилцах, хяналт тавих
- Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, Хууль эрх зүйн талаар сургалт явуулах
- Гамшиг ослоос хамгаалах талаар сургалт явуулах
- Эцэг эхчүүдэд сургалт семинар хийх
- Спортын арга хэмжээ зохиох /сургуулийн бүх ангиудын эцэг эхийн хооронд/
- Багш, ажилчдыг урамшуулах
- Санал хүсэлт авах хайрцаг байрлуулах
- Сургуульд одоогоор ашиглаж байгаа хяналтын камерыг шинэчлэх сайжруулах
- Номын санг тохижуулах
- Цэвэрч анги аян явуулах
- Сургуулиас зохиогдож буй бусад ажилд дэмжлэг үзүүлэх
- Төгсөх ангийнханд зориулсан мэргэжлээ хэрхэн сонгох талаар лекц семинар зохиох
- Сургууль дээр үйл ажиллагаа явуулж буй сурагчдын өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих
- Сургууль дээр ажиллаж буй дугуйлан секцийн тоог нэмэгдүүлэх
- Сурлага, Урлаг, Спортын амжилт гаргаж буй багш, сурагчдыг алдаршуулах, урамшуулах
- School police -ийн үйл ажиллагааг сайжруулах, сургуулийн орчинд сурагчийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх
- ЭЭЗөвлөлийн нэрэмжит шалгалтыг авч сурагчдын сурлагын явцад үнэлэлт өгөх зэрэг ажлууд орсон болно.