Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар солих ажлын хүрээнд Эрдэнэцагаан, Наран, Халзан сумдын сургууль, дотуур байрын барилгуудын ариун цэврийн байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ,хүлээн авах улсын комисс ажиллалаа. 2022 оны 09 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээж авлаа.

Энэ хичээлийн жилээс сурагчид маань сургууль дотроо 00-той, дотуур байрын сурагчид маань усанд орох боломжоор хангагдлаа. Гүйцэтгэгч: Сайрын харгана ХХК ны хамт олондоо баярлалаа.








